Үнэлгээчдийн анхааралд!!! ҮОУС 2017 той холбоотой хэлэлцүүлэг, санал авах ажиллаагаа явагдаж байгаа тул холбогдох сэдвээр саналаа ирүүлнэ үү. ММҮИ

Мэндчилгээ


Эрхэм Хүндэт Үнэлгээчдээ!

Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн анхны байгууллагад тавтай морилно уу.

Юуны өмнө хорь гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан мэргэшсэн үнэлгээчид болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт нь 1997 оноос хойш 20 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх эрхэм зорилгодоо 300 орчим мэргэшсэн үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэж, 2015 онд Олон Улсын Үнэлгээний Стандартын Консул байгууллагын гишүүнээр элсэж, Япон, БНСУ-ын ижил төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай байгаа билээ.
Бид 2017 оныг үнэлгээний компани болон үнэлгээчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хяналтын системийг боловсронгуй болгож, үнэлгээний ажлын чанарт дорвитой ахиц гарган, үнэлгээний талаарх үнэн зөв ойлголт мэдээллийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд өгөх замаар үнэлгээний нэр хүндийг дээшлүүлэх жил болгон ажиллаж байна.
Мэргэжлийн үнэлгээний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд дараах үндсэн ажлуудыг хөгжүүлэх шатандаа явж байна. Үүнд:
1. Үнэлгээчдэд зориулсан үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх
2. Үнэлгээний арга аргачлал, журам заавар стандарт боловсруулах
3. Сургалтын төрөл, чанар, хүрэлцээ, агуулгад өөрчлөлт шинэчлэлт хийх
4. Гишүүдэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах
5. Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, бидний үр ашигтай хамтын ажиллагаа Монголын үнэлгээний хөгжлийг олон шат ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Гүнээ Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАЯРЖАРГАЛ

Та үнэлгээтэй холбоотой ямар төрлийн сургалт авахыг хүсэж байна вэ?