ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! 2-р сарын 10-ны дотор Ажлын тайлан, Ёс зүйн тайлангаа ирүүлж, 2020 оны гишүүний татвар төлөлтөө хийнэ үү


 НӨХӨН ОЛГОВОРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, НӨХӨН ОЛГОВОРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ ҮНЭЛГЭЭЧДЭД УРЬЖ БАЙНА

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт (ММҮИ) нь 2019 оны 12 дугаар сард Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албатай байгуулсан гэрээний дагуу Газар чөлөөлөлт, Нөхөн олговорын үнэлгээний аргачлалыг Олон улсын жишгийн дагуу боловсруулж байгаа.

Аргачлалын эхний төслийг үнэлгээчдэд танилцуулах, нөхөн олговорын үнэлгээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх Хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ны Баасан гаригийн 14:00 цагт ММҮИ-ийн байранд явуулах тул үнэлгээчид идэвхитэй хамрагдана уу.

ММҮИ
Мэдээлэл, Арга Зүйн Хороо