ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! 2-р сарын 10-ны дотор Ажлын тайлан, Ёс зүйн тайлангаа ирүүлж, 2020 оны гишүүний татвар төлөлтөө хийнэ үү


 БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


МЭНДЧИЛГЭЭ

Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн Ахисан Түвшний сургуулийн багш доктор, профессор, мэргэшсэн үнэлгээчин Бавуугийн Энхтуяа багшдаа Төрийн хүндэт шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон хүртсэн явдалд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах Зөвлөлийн гишүүд, нийт үнэлгээчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэн мэндчилье.

Доктор, профессор, Мэргэшсэн үнэлгээчин Б.Энхтуяа нь хөрөнгийн үнэлгээний салбарын хөгжил, үнэлгээний мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, хойч үеээ сурган хүмүүжүүлэх үйлсэд олон жил оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулж ирснийг төр засаг өнөөдөр үнэлжээ.
Б.Энхтуяа багшийн шавь болох магистр, доктор зэрэгтэй олон тооны мэргэшсэн болон тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчид манай хөрөнгийн үнэлгээний салбарт үйл ажиллагаа явуулж, салбарынхаа ирээдүйн хөгжлийн төлөө ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Таны эрдмийн үйлд улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

ММҮИ-ийн Удирдах Зөвлөл
Ажлын алба


БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ