НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! НШ-ЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТАА ИНСТИТУТЭД ЯАРАЛТАЙ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ЭРХ СУНГАХ ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД !!!


ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХ СУРГАЛТ, ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сангийн сайдын 2017 оны 1-р сарын 11-ны өдрийн 7 тоот тушаалаар Тусгай зөвшөөрөл шинээр авсан болон эрх сунгах үнэлгээчдийн Тусгай зөвшөөрлийг сунгах сургалт, сонгон шалгаруулалтын хуваарь батлагдлаа.
Мэргэжлийн үнэлгээчид тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой материалыг журмын дагуу 11-р сарын 10-ны дотор Институтийн ажлын албанд ирүүлнэ үү.

ЭРХ СУНГАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтын сэдэв: Хөрөнгийн үнэлгээ хийх Тусгай зөвшөөрөл сунгагчдад зориулсан сургалт, эрх сунгах шалгалт
Сургалтын зорилго:
Үнэлгээчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэх, шинээр 2020 оны 1-р сарын 31-ны өдрөөс хэрэгжих ҮОУС-ын нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах.
Сургалт: 2019.11.21-ны өдөр 15-18 цагт Институтийн байр /606 тоот/-нд явагдана.

Шалгалт:
Бичгийн шалгалт: авахгүй
Тайлан хамгаалалт: 23-24 өдөр 9 цагаас
Шалгалт үнэлгээ:
Сургалтын ирц, гишүүний үүргийн биелэлт /оролцоо, ёс зүйн биелэлт, ажлын тайлан, ёс зүйн тайлан, татвар төлөлт, г.м./

№ Хичээлийн сэдэв Цаг Багш
1 Үнэлгээчний мэргэжлийн ёс зүй, анхаарах асуудлууд 15.00-16.30 С.Тунгалаг, Мэргэшсэн үнэлгээчин, СPA
Цайны завсарлага 16.30-16.40
2 ҮОУС 2017 стандартын нэмэлт, өөрчлөлт 16.40-18.10 С.Барсболд /Тэргүүлэх үнэлгээчин, Мэдээлэл арга зүйн хорооны гишүүн/

Эрх сунгах сургалт, сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70110424, 99160968 /М.Золбоо/ утсаар авна уу.

ММҮИ Ажлын алба

ЭРХ СУНГАХ ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД !!!