НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! НШ-ЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТАА ИНСТИТУТЭД ЯАРАЛТАЙ ИРҮҮЛНЭ ҮҮ


 АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт нь Монгол улсад хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг Олон улсын жишиг хүргэх Алсын зорилготойгоор мэргэжлийн үнэлгээчдийг нэгтгэсэн 22 жилийн түүхтэй Мэргэжлийн байгууллага юм. Институтийн Тэргүүн Г.Баянмөнх, Гүйцэтгэх захирал Б.Энхболд нар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Билэгт сайн өдөр ахмад үнэлгээчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэргүүн Г.Баянмөнх нь Ахмад үнэлгээчдийнхээ үнэлгээний салбарын, түүний дотор Мэргэжлийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн, залуу хойч үеээ бидний сайхан нарийн мэргэжилд сургах хүмүүжүүлэх, та бүхнийхээ туршлага, зөвлөгөөн дээр тулгуурлан хөгжиж байгаа илэрхийлэн, өнөөдрийн залуу үеийнхэн маань та бүхнийхээ үйлсийг үргэлжлүүлэн, улам дэлгэрүүлэн авч явааг дурдаад, төлөөлөн ирсэн ахмадууддаа нийт үнэлгээчдийнхээ өмнөөс Эрүүл Энх, Сайн Сайхан бүхнийг хүссэн мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүлэн идээний дээж цагаан идээ, эрдмийн дээж ном, эрүүл энхийн дээж ундааг бэлэг болгон өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд хөрөнгийн үнэлгээний Голден Ассет ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин С.Оюунгэрэл нь хамгийн ахмад үнэлгээчин Д.Санж, Ц.Жигдэн, анхны тэргүүн Б.Сайнжаргал нарт хүндэтгэл үзүүлэн хувиасаа гарын бэлэг гардууллаа.

Тэмдэглэж хэлэхэд, Монгол улсад нийт 262 иргэд Хөрөнгийн үнэлгээ хийх Тусгай зөвшөөрөлтэйгээр үнэлгээний үйл ажиллагаа явуулж байгаагийн 70-аас дээш настай 4 үнэлгээчин, 65-аас дээш настай 19 үнэлгээчин үйл ажиллагаа явуулж байгаа юм.

ММҮИ
Ажлын алба

АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД ҮНЭЛГЭЭЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ