НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! НШ-ЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТАА ИНСТИТУТЭД ЯАРАЛТАЙ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ҮОУС-ЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


ҮОУС-ЫН СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт нь ҮОУС-ын Консулын Албан Ёсны гишүүн 2015 онд болсон юм.
Дэлхийн 130 гаруй орны гишүүнчлэлтэй ҮОУС-ны Консул (IVSC)-аас батлан мөрдүүлж буй Үнэлгээний Стандарт, заавар, гарын авлагыг Албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа нэвтрүүлэх, стандарттай холбоотой Олон улсын хэлэлцүүлэгт оролцох, гадны туршлагыг улсынхаа Тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн билээ.

Олон улсад сүүлийн жилүүдэд Биет бус хөрөнгө, Санхүүгийн Хэрэглүүрийн эдийн засгийн эргэлт идэвхижсэнтэй холбоотойгоор ҮОУС-ын Консулын Техникийн Стандартын Хорооноос 2018-2019 онуудад удаа дараа хэлэлцүүлэг хийн ҮОУС-2017 стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр 'IVS 220 Non-Financial Liabilities' стандартыг боловсруулан батласан болно. Уг стандартыг 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдрөөс даган мөрдөнө.

ММҮИ-ийн зүгээс орчуулга, хэвлэн түгээлт, стандартын сургалтыг 2019 оны 4-р улиралд явуулна.

Стандартын өөрчлөлт дараах агуулгатай. Үүнд:
  • ГАРЧИГ. Хүчин төгөлдөр болох өдрийг стандартын нүүрэн дээр тусгадаг байхаар болсон.
  • ХҮЧИН ТӨГӨЛДӨР ӨДӨР. ҮОУС-ын шинэ хувилбар нь 2020 оны 1-р сараас хүчин төгөлдөр болно. Хэдийгээр ҮОУСК-аас хүчин төгөлдөр болох хугацааг зарласан ч Үнэлгээчид уг хугацаанаас эхлэн Үнэлгээний тайлангаа Шинэ стандартын дагуу бэлтгэн гаргадаг болох хугацаа шаардлагатай байгааг харгалзсан.
  • ШИНЭ БҮЛЭГ. Биет бус хөрөнгийн үнэлгээний стандартын нэг хэсэг болгон ҮОУС 220 Non-Financial Liabilities /одоогоор орчуулгын нэршил тогтоогүй байгаа тул англиар орууллаа/ бүлэг нэмэгдсэн.
  • ТЕХНИКИЙН ХЯНАЛТ. 2018 ба 2019 онуудад явагдсан техникийн хэлэлцүүлгүүдийн дүнд ҮОУС-д редакцийн өөрчлөлтийг оруулсан.
  • НЭР ТОМЪЁО. ҮОУС-ын Нэр томъёоны тайлбар толинд шинээр нэмэгдсэн нэр томъёог оруулах, зарим ойлголтыг илүү тодорхой болгосон. Эдгээртэй холбоотой өөрчлөлтүүд нь үнэлгээний стандартууд, тодорхойлолтуудад тусгагдсан.
  • ЗАРИМ НЭМЭЛТ. "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт" (ҮОУС410), "хязгаарлалт" (ҮОУС102), "үнэлгээний загварууд" (ҮОУС105) зэрэг зарим нэмэлт заалтуудыг холбогдох стандартуудад оруулсан.
  • ТАТАЖ АВАХ. ҮОУС-ын сүүлийн хувилбарыг IVS Online хэсгээс татаж авах боломжтой.
  • ҮОУС2017-С ӨӨРЧЛӨЛТ. ҮОУС 2017 стандартаас өөрчлөгдсөн зүйлийг тодорхой ойлгохын тулд ҮОУС-ын "Улаан-шугам" хувилбарыг татаж авах боломжтойгоор гаргасан.
  • ӨӨРЧЛӨЛТ ЯАГААД ОРОХ БОЛСОН БЭ? ҮОУС-ын Консулын Стандартын хорооноос ойрын долоо хоногт ҮОУС-ын бүх өөрчлөлттэй холбоотой тайлбар бүхий "Дүгнэлтийн Үндэслэл" бичиг баримтыг гаргахаар ажиллаж байна.
  • ОРЧУУЛГА. ҮОУСК нь ҮОУС-ыг Англи хэл дээр гаргасан. ҮОУС-ын орчуулгыг Хөрөнгийн Үнэлгээний Мэргэжлийн байгууллагууд ба Эрх бүхий этгээдүүд орчуулж хүргэнэ. Монгол улсын хувьд ҮОУС-ын Консулын албан ёсны гишүүн Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт нь энэхүү орчуулгын үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Мэдээллийг бэлтгэсэн:
Б.Энхболд
Ажлын алба
ММҮИ