ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! Ажлын тайлан, ёс зүйн тайлангаа 2 сарын 10-ны дотор ирүүлнэ үү


 ИНСТИТУТИЙН ЛОГО ХЭРЭГЛЭХ ЗААВАР


ИНСТИТУТИЙН ЛОГО ХЭРЭГЛЭХ ЗААВАР


ИНСТИТУТИЙН ЛОГО ҮҮССЭН ТҮҮХ

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, өмнө байгуулагдсан байсан Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллагууд 2010 оны 4-р сарын 24-ны өдөр нэгдэж Анхдугаар хурлаа хийж байв. Тухайн хурлаараа мэргэжлийн байгууллагаа МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ хэмээн нэрийдэхээр тогтож, удирдах баг бүрэлдэхүүнээ сонгон батлаж, Удирдах Зөвлөлийн дарга, Институтийн тэргүүнээр Б.Сайнжаргалыг, Гүйцэтгэх захирлаар Г.Баянмөнх нарыг томилон үйл ажиллагаагаа эхэлж байв.

Шинээр эмхлэгдэн байгуулагдсан үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэднийхээ эрх ашгийг хамгаалах, монгол улсын хөрөнгийн үнэлгээний зах зээлийг тодорхойлох мэргэжлийн байгууллагын билэг тэмдгийг зохиох үүрэг гүйцэтгэх албанд ногдсон байна. Ийнхүү хэд хоног ярилцан, судлан, олон удаагийн оролдлогын дүнд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үнэлгээчин Г.Баянмөнхийн санаачлагаар, тэргүүн Б.Сайнжаргалын дэмжлэгээр өнөөдрийн бидний зүрхэнд хоногшсон утга агуулга, өнгөний хослол бүхий ЛОГО - БИЛЭГ ТЭМДЭГ бүтээгдсэн түүхтэй.

Институтийн ЛОГОг гишүүн бүр эрхэмлэн дээдлэж, энэхүү зааврын дагуу ХЭМЖЭЭ, ӨНГӨ-ний кодын дагуу, ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛд зааснаар ХЭРЭГЛЭвэл зохимжтой. татах

АЖЛЫН АЛБА

ИНСТИТУТИЙН ЛОГО ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ИНСТИТУТИЙН ЛОГО ХЭРЭГЛЭХ ЗААВАР