ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! Ажлын тайлан, ёс зүйн тайлангаа 2 сарын 10-ны дотор ирүүлнэ үү


 ЭМГЭНЭЛ


ЭМГЭНЭЛ

ӨВГӨНИЙ ЭРДЭНЭБАЯР
(1957-2019)

Үнэлгээний салбарт олон жил хамтран ажилласан бидний журмын нөхөр, “Итгэлт-Санхүүгийн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын дэргэдэх Төсвийн Тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Өвгөний Эрдэнэбаяр 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд үнэлж баршгүй харамсалтай үйл явдал тохиолоо.

Эрдэнэбаяр нь 1957 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг бригадын Замын буудал гэдэг нэртэй газар Өвгөн аавынхаа 2 дах зээ болон мэндэлжээ. Монгол Улсын Их сургуулийн Эрдэм шинжилгээний хуралд 2 удаа тэргүүн байр эзэлж бусдыгаа манлайлан, амжилтай суралцаж, Монгол Улсын их сургуулийг Сүхбаатарын цалинтай төгсөж. Монгол Улсын Их сургуулийн Хүндэт самбарт нэрээ 3 удаа мөнхөлж байсан билээ.

Түүний авъяас билэг, хүч хөдөлмөрийг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Тусгаар тогтнолын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалаар тус тус шагнасан юм.

Тэрбээр хөрөнгийн үнэлгээг улам хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үнэлгээний стандарт, арга аргачлалыг боловсруулах, хойч ирээдүйгээ бэлтгэх, сургахад ихээхэн анхаардаг цуцашгүй хөдөлмөрч, судлаач, өгөөмөр тусч нэгэн байсан юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, түүний гишүүн компаниуд, үнэлгээчдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ЭМГЭНЭЛ