ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! Ажлын тайлан, ёс зүйн тайлангаа 2 сарын 10-ны дотор ирүүлнэ үү


 ДАХИН ҮНЭЛГЭЭНИЙ НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙХ ҮНЭЛГЭЭЧДИЙН ЖАГСААЛТ


ДАХИН ҮНЭЛГЭЭНИЙ НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙХ ҮНЭЛГЭЭЧДИЙН ЖАГСААЛТ

Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 207 тоот “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлал”-ын 6.7-д заасныг удиртгал болгон, энэхүү аргачлалтай холбоотой сургалтад хамрагдсан байдлыг харгалзан, Сангийн яамны НБББ-ын газар, Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын газартай санал солилцон, Институтын Тэргүүнтэй зөвшилцсөний дагуу, Институтын дүрмийн 10.5.3 дугаар заалтыг үндэслэн Мэргэжлийн байгууллагын Гүйцэтгэх Захирлын тушаалаар батлагдсан жагсаалтыг хүргэж байна.

Уг жагсаалтыг Дахин үнэлгээний нягтлан шалгалтыг хэрхэн гүйцэтгэх талаар зааварчлага авсан үнэлгээчдийн нэрс, Төрийн болон Орон нутгийн өмчийн байгууллагуудын ирүүлсэн бүртгэл зэргийг үндэслэн гаргасан. Үнэлгээчид хөдөө орон нутагт, нийслэлд оршин суугаагаас үл хамааран ижил, тэгш оролцоотой байхаар хувиарласан. Жагсаалтыг татах

Дахин үнэлгээний нягтлан шалгалтыг гүйцэтгэхдээ Үнэлгээчид дараах Удирдамжийн дагуу ажиллана. Үүнд:
1. Өөрийн ашиг сонирхол бүхий байгууллагын нягтлан шалгалтыг хийхээс сайн дураараа татгалзах, солих,
2. Үнэлгээчдийн ёс зүйн дүрэмд заасан мэргэжлийн нэр хүндийг дээдлэх, шударга байдал, бодитой байдал, хараат бус байдлаа чанд мөрдөж ажиллах,
3. Сангийн сайдын 2018 оны 207 тоот тогтоолыг баримтлан гүйцэтгэх,
4. Нягтлан шалгалтын ажлын хөлсийг Сангийн сайдын 2010 оны 112 тоот тушаалын 2 дугаар хавсралт "ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ"-ыг баримтлах,
5. Нягтлан шалгалтыг гүйцэтгэхдээ 1 байгууллагад 8 цагаас хэтрэхгүй байхаар гэрээлж ажиллах,
6. Хөдөө орон нутагт ажиллахдаа хувиарлагдсан багаараа очиж, Орон нутгийн өмчийн харилцааны газрууд дээр ирүүлсэн Хураангуй тайланг Нягтлан шалгах,
7. Нягтлан шалгалтын тайлангийн загварын дагуу байгууллагын тайланд нягтлан шалгалтыг гүйцэтгэн тайланг журмын дагуу бичиж, тамга тэмдэг дарж хүлээлгэн өгөх.
8. Аймаг орон нутгаар, сум дүүргээр хувиарлагдсан хүмүүс багийн зохион байгуулалтанд орж, хоорондоо ярилцан багийн ахлагч нараа сонгоно. Багийн ахлагч нар Аймаг орон нутгийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтнүүдтэй холбогдон очиж, ирэх, нягтлан шалгалт хийх хуваарийг ярилцан тохиролцоно. Мэргэжилтнүүдийн утсыг татаж авах

Мэргэшсэн Үнэлгээчиддээ ажлын амжилт хүсээд, нэр хүндээ дээдлэн, харьцааны өндөр соёлтойгоор, ёс зүйтэйгээр Төрийн хэмжээнд хэрэгжиж буй энэхүү томоохон ажлын ард амжилттай гарцгаахыг хүсэн ерөөе. БИД ЧАДНАА

ММҮИ
АЖЛЫН АЛБА


ДАХИН ҮНЭЛГЭЭНИЙ НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙХ ҮНЭЛГЭЭЧДИЙН ЖАГСААЛТ