ШИНЭ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХЫГ ҮНЭЛГЭЭЧДЭЭ УРИАЛЖ БАЙНА. БИДНИЙ, САЛБАРЫН МААНЬ АРГА ХЭМЖЭЭ САЙХАН БОЛЖ, ХАМТДАА ЦАГАА САЙХАН ӨНГӨРҮҮЛНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.


 ҮНЭЛГЭЭЧДИЙН ШИНЭ ЖИЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


ҮНЭЛГЭЭЧДИЙН ШИНЭ ЖИЛ

Амжилт, бүтээл дүүрэн нэгэн оноо хамтдаа үдэж буй мэргэжил нэгт Үнэлгээчид, багш нар, үнэлгээчдийн туслахууд, үнэлгээний чиглэлээр ажиллаж буй судлаачид, суралцагсад, хамтран ажилладаг Байгууллага, Компаниуд, Мэргэжлийн холбоод, ТББ, Гадаадын Мэргэжлийн байгууллагууддаа ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ !!!


Урсан өнгөрч буй жилээ дүгнэн, угтан ирэх жилдээ
Үнэлгээний салбараа улам чанаржуулах,
Үнэлгээчдийнхээ үнэлэмж, нэр хүндийг нь эрхэмлэн өргөж, дээшлүүлэх,
Хэрэгжүүлэх олон сайхан шинэлэг санаагаа солилцон ярилцаж, дуулж бүжиглэж хамтдаа өнгөрүүлэх
Үнэлгээчдийн шинэ жилийн СОНГОДОГ ҮДЭШ цэнгүүн
2018 оны 12 дугаар сарын 13-ны ПҮРЭВ гаригийн
18.30 цагт НОВОТЕЛ Зочид буудлын 2-р давхарт болох гэж байна.

Цэнгүүнд урлаг, соёлын номер, мэндчилгээ, Шилдэг үнэлгээчин, Шилдэг үнэлгээний компани, Шилдэг багш номинацид нэр дэвшигчдийг өргөмжлөх гээд өөр олон олон сюрприз Та бүхнийг угтан мэндчилэхээр хүлээнэ.

ТА БҮХЭНТЭЙГЭЭ СОНГОДОГ ҮДЭШ ЦЭНГҮҮН ДЭЭР УУЛЗАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

Жич:
Арга хэмжээ ЯГ ТОВЛОСОН ЦАГТАА эхлэх тул ЦАГААСАА ЭРТЛЭН ХҮРЭЛЦЭН ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ
Цэнгүүнд үнэлгээчин, үнэлгээчний туслах, үнэлгээний чиглэлээр ажилладаг байгууллага, хамт олон захиалга өгч оролцох бүрэн боломжтой.


Такс: 130,000 төгрөг /Данс: 5027845895, Хаан банк, Дансны нэр: Жаргалсайхан/
Захиалгыг урьдчилан баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Лавлах утас: 70110424, 99838300, 99160968
Урилгыг ММҮИ-ийн оффис дээрээс авах боломжтой.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ҮНЭЛГЭЭЧДИЙН ШИНЭ ЖИЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА