ҮНЭЛГЭЭЧИН, ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!! МЭДЭЭЛЛЙН САНД МАТЕРИАЛАА 9-Р САРЫН 17-НЫ ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журмын 2 дугаар зүйлд заасан дагуу хөрөнгийн үнэлгээчинг сонгон шалгаруулж, эрх олгох шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28,29,30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавигдах шаардлагууд:
1. Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой;
2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
3. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зохих дадлага туршлагатай;
4. Баталсан жишиг хөтөлбөрийн дагуу эрх бүхий байгууллагаас явуулсан хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдан гэрчилгээ авсан ;

Хөрөнгийн үнэлгээний сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2018 оны 11 дугаар сарын 19,20,21,22,23 -ны өдрүүдэд 10:00 - 18:00 цагийн хооронд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт дээр ирж бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлсэн байна.
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл ;
2. Монгол улсын иргэний үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох баримт бичиг, түүний хуулбар; / Эх хувь/
3. Боловсролын диплом, түүний хуулбар; /Эх хувь/ - / Нотариатаар гэрчлүүлсэн /
4. Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар; /Эх хувь / - / Нотариатаар гэрчлүүлсэн /
5. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцсон, хөрөнгө үнэлгээний дадлага туршлагатай гэдгийг нотолсон тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах журмын 2.1.6-д заасан нотлох баримт бичиг ; Сүүлийн 3 жилийн тайлан
6. Хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдсаныг нотолсон гэрчилгээ, түүний хуулбар;
/Эх хувь /
7. Бүртгэлийн хураамж – ХХБанк / 404198668 /
8. Цээж зураг 2ш
9. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болон бүртгэх ажиллагааг дараахь хаягаар хийнэ.

Хөрөнгийн үнэлгээний сонгон шалгаруулалтын комисс
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, AB центр 6-р давхар 605 тоот Утас : 99838300; 70110424 вэб сайт: www.mica.mn

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР