ҮНЭЛГЭЭЧИН, ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!! МЭДЭЭЛЛЙН САНД МАТЕРИАЛАА 9-Р САРЫН 17-НЫ ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭ


ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭ

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг 2004, 2009 онд зохион байгуулснаас хойш хийгдээгүй. Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх болон Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын эзэмшилд байгаа төрийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийг тухайн орны үнэлгээний жишигт нийцүүлэн тус тус үнэлүүлж, санхүүгийн тайланд тусгах ажлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нь энэ удаагийн үнэлгээний ажлын онцлог юм.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг Сангийн сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь Сангийн сайдын 2018 оны 207 тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дахин үнэлгээний ажлыг гүйцэтгэж, хураангуй тайлан бичих бөгөөд Дахин үнэлгээний хураангуй тайланг эрх бүхий, хараат бус үнэлгээчин ҮОУС 102 “Шалган магадлалт ба даган мөрдөлт” стандарт, энэ аргачлалын 6.4-т заасан ажлын цар хүрээнд нягтлан шалгаж, тушаалын Хавсралт 10-д заасан нягтлан шалгалтын тайланг бичиж, тамга тэмдэг дарж баталгаажуулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр тусгагдсан.

Дахин үнэлгээний үр дүнг нягтлан шалгах хараат бус үнэлгээчнийг сургах, зааварчилгаа өгөх, жагсаалт гаргах ажлыг ММҮИ гүйцэтгэж байгаа бөгөөд ээлжит сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр, 10 дугаар сарын 22-ны өдөр, 11 дүгээр сарын 9-ны өдрүүдэд ММҮИ-ийн байранд 14-19 цагийн хооронд тус тус явуулна. Мэргэшсэн үнэлгээчид сургалтанд өргөнөөр хамрагдана уу.

Сургалтын төлбөр 50,000 төгрөг.
Жич: Сургалтанд хамрагдагсдын тооноос хамааран хичээлийн байр өөрчлөгдөж болзошгүй.

ММҮИ
Ажлын алба