ҮНЭЛГЭЭЧИН, ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!! МЭДЭЭЛЛЙН САНД МАТЕРИАЛАА 9-Р САРЫН 17-НЫ ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ


 АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Ахмад үнэлгээчид, ахмад багш нарын хүчин чармайлтаар үнэлгээний салбар хөгжиж, үнэлгээний чадварлаг мэргэжлийн байгууллага бий болж, үнэлгээний таатай хууль эрх зүйн орчин бий болж, Олон улсын Үнэлгээний байгууллага ҮОУС-ын Консул (IVSC)-ын албан ёсны гишүүн болж, ам бүлийн тоо 250 давж хөгжиж төлөвшсөн юм.

Салбарынхаа хөгжлийг үргэлжлүүлэн шударга, бодитой, өндөр ёс зүйтэйгээр, мэргэжлийн ур чадвартайгаар олон улсын түвшинд авч явах үүрэг залгамж ирээдүй болсон дараагийн үеийн үнэлгээчдийн гарт бий.

Иймд үнэлгээний салбарын хөгжилд залуу, халуун насаа зарцуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үнэлгээчиддээ Эрүүл энх зуу насалж, үнэлгээний зах зээлийнхээ цаашдын хөгжлийн төлөө сургааль, туршлагаа хуваалцаж, залгамж үеээ бэлтгэн, эв санаа нэгтэйгээр улам дэлгэр хөгжихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөж, Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье!!!


ММҮИ-ийн Удирдах Зөвлөл


АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ