Үнэлгээчдийн Анхааралд: ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИНД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР САНАЛАА ГИШҮҮН ҮНЭЛГЭЭЧИН БҮР ЯАРАЛТАЙ ИРҮҮЛЭХИЙГ АНХААРНА УУ


 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Монгол улсын засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, засгийн газрын эргэлтийн бус (газар, үл хөдлөх) хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох “санхүүгийн тайлагналын” зориулалттай үнэлгээний цогц аргачлал, зааврыг боловсруулах ажлын хүрээнд ТӨБЗГ-ын захиалгаар тэргүүлэх үнэлгээчин, мэргэшсэн үнэлгээчин, тэргүүлэх төсөвчин зэрэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлөвлөгөөний дагуу аргачлалыг боловсруулсан болно.

Уг аргачлалын үнэлгээчдийн хэлэлцүүлэг, хуулийн өөрчлөлтийн гадаад зөвлөхтэй хийх уулзалт төлөвлөгдсөн болно.
Хэлэлцүүлэг: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13.00 цагт эхэлнэ.

13.00-15.00 цагт Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний аргачлал, нягтлан шалгалт хэлэлцүүлэг - ТӨБЗГ, Аргачлалын ажлын хэсэг
Уг хэлэлцүүлгээр газар, барилга байгууламжийн дахин үнэлгээ хийх аргачлал, тайлангийн нягтлан шалгалтын талаар танилцуулна.

15.00-17.00 цагт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Сангийн яаманд хүрэлцэн ирсэн Гадаад зөвлөх уулзалт - СЯ, Үнэлгээчид
Уг уулзалтаар хуулийн өөрчлөлтийн төсөл, хуулинд тусгах санал, санаачлагын талаар ярилцах төлөвлөгөөтэй тул ММҮИ-ийн байранд болох тул Тэргүүлэх үнэлгээчид, Мэргэшсэн үнэлгээчид өргөнөөр оролцоно уу

ММҮИ
Ажлын алба