Үнэлгээчдийн Анхааралд: ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИНД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР САНАЛАА ГИШҮҮН ҮНЭЛГЭЭЧИН БҮР ЯАРАЛТАЙ ИРҮҮЛЭХИЙГ АНХААРНА УУ


 ММҮИ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 6-Р САРЫН 16-НД БОЛНО


БҮХ ГИШҮҮДИЙН III ХУРАЛ

2018 оны 06 дугаар сарын 16-ны Бямба гарагт 8.30 цагт Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Бүх гишүүдийн 3-р хурал болох гэж байна.

ММҮИ-ийн гишүүн Мэргэшсэн Үнэлгээчид Хуралдаа идэвхитэй оролцоно уу.

Хурлаар хэлэлцэх Институтийн дүрмийн өөрчлөлтийн төсөл, Үнэлгээчдийн Ёс зүйн дүрмийн өөрчлөлтийн төслийг гишүүн үнэлгээчдэд хүргүүлж байна.
2015 онд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн институт нь Үнэлгээний Олон Улсын Стандартын Консулын АЛБАН ЁСНЫ ГИШҮҮН болсон бөгөөд дүрмүүдийн өөрчлөлтийг Үнэлгээний Мэргэжлийн Байгууллагын нийтлэг зарчимд нийцүүлэн боловсруулан Бүх гишүүдийн хурлаар батлуулахаар ийнхүү илгээж байгаа юм.

Мөн Бүх гишүүдийн хурлын ХӨТӨЛБӨРийг гишүүн Мэргэшсэн Үнэлгээчиддээ хүргэж байна.

жич:
Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний сонгуульд үнэлгээчид хариуцлагатай хандахыг хүсье.
1-р хувилбар, Хороодоор нэр дэвшин 5 хороо тус бүрд хамгийн их санал авсан гурав гурван үнэлгээчнийг сонгох,
2-р хувилбар, Хамгийн их санал авсан 15 хүнийг КВОТыг харгалзан сонгох, сонгогдсоны дараа Хороодод хувиарлагдах.

"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг Монголчуудын өвөг дээдсийн сургааль байдгийг санан, хамтаараа шийдэцгээхээр дүрмийн төсөлд оруулсан байгаа болно.

ММҮИ-ийн Удирдах Зөвлөл
ММҮИ-ийн Ажлын алба


Дүрмүүдийн өөрчлөлтийн төслийг татаж, танилцах боломжтой.
1. Дүрмийн өөрчлөлтийн үндэслэл, товч танилцуулга
Татах
2. Институтын дүрмийн өөрчлөлтийн төсөл
Татах
3. Мэргэшсэн Үнэлгээчдийн Ёс Зүйн дүрмийн өөрчлөлтийн төсөл
Татах


Бүх гишүүдийн 3-р Хурлын УРИЛГА:
ММҮИ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 6-Р САРЫН 16-НД БОЛНО


Бүх гишүүдийн 3-р Хурлын ХӨТӨЛБӨР:
ММҮИ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 6-Р САРЫН 16-НД БОЛНО