Үнэлгээчдийн Анхааралд: ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИНД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР САНАЛАА ГИШҮҮН ҮНЭЛГЭЭЧИН БҮР ЯАРАЛТАЙ ИРҮҮЛЭХИЙГ АНХААРНА УУ


 ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.


ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэлгээний салбарын тулгамдаж буй асуудлууд, Үнэлгээгээр дамжин эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, үнэлгээний мэргэжлийн үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага" сэдвийн хүрээнд Сангийн Яам, ММҮИ нарын хамтран зохион байгуулсан Зөвлөлдөх Хэлэлцүүлэг амжилттай боллоо. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Газрын алба, Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо, Монголын Банкуудын холбоо, Үнэлгээний компаниуд болон Тэргүүлэх, Мэргэшсэн үнэлгээчдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон, үнэлгээний үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулиар зохицуулах шаардлагатай байгаа асуудлууд, дүрэм журмаар зохицуулах боломжтой асуудлуудыг өргөн хүрээтэй гаргаж, хүн бүрийн оролцоо, санал, идэвхийг хангасан нээлттэй хэлэлцэв.

Зөвлөлдөх хэрэлцүүлэгт илтгэл тавьсан СЯ, СЗХ, НГА, МХҮХ, МБХ, Үнэлгээний Компаниудын төлөөллийн илтгэгчдэд Зохион байгуулагчдын зүгээс Талархал илэрхийлье.

Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг сонирхохыг хүсвэл татаж авах боломжтой.
1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт, Нэмэлт өөрчлөлтийн Асуудлууд, Сангийн Яам, НБББГ-ын дарга Ч.Чимидсүрэн
Татах
2. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд Мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоо, ММҮИ, МХХ-ны дарга Б.Энхболд
Татах
3. Үнэт цаасны зах зээлд аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэсэн компаниудын талаарх өнөөгийн байдал СЗХ, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
Татах
4. Даатгалын Хохирлын үнэлгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, МХҮХ, Гүйцэтгэх Захирал Т.Бизаагундаа
Татах
5. Банкны барьцааны үнэлгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Монголын Банкуудын Холбоо, Хаан банкны Ахлах мэргэжилтэн А.Алтан-Алим
Татах
6. Газрын үнэлгээ, Нөхөн олговорын зориулалттай үнэлгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, НГА, Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөр
Татах
7. Үнэлгээ-Мэргэжлийн үйлчилгээ хөгжих, бэхжихэд учирч буй саад бэрхшээл, Үнэлгээний Компанийн төлөөлөл, ЗолАч ХХК-ийн Захирал, Д.Алтанцэцэг
Татах

Хэлэлцүүлгийн зургаас:
ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.