Үнэлгээчдийн Анхааралд: 2017 оны Ёс Зүйн тайлан ба Ажлын тайлангаа ирүүлээгүй үнэлгээчдийн үүргийн биелэлт буурч тооцогдохыг анхааралдаа авна уу. МХХ


 “ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт ЭШБХ-ын 2-р шатны шалгаруулалт амжилттай зохиогдлоо


“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”
сэдэвт ЭШБХ-ын 2-р шатны шалгаруулалт амжилттай зохиогдлоо.

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Хөрөнгийн үнэлгээний анхны компани “Дельтамон” ХХК-ний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй доктор, профессор С.Доржсүрэн багшийн нэрэмжит уг хурал нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын 2-р шатны шүүгчээр Р.Батжаргал, Д.Ганхуяг, Б.Энхтуяа, Б.Болормаа, Б.Энхболд нар ажиллаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Оюутан ангилалд:
ТЭРГҮҮН БАЙР
Г.Бямбасүрэн, Б.Номиндарь, Компаний үнэлгээнд EVA аргыг ашиглах нь, ШУТИС, БУХС, Санхүүгийн менежмент, IV курс

ДЭД БАЙР
Б.Амгалан, Xувьцааны үнийн хөөсрөлтийг санхүүгийн болон санхүүгийн бус аргаар үнэлэх нь, Мандах их сургууль, НББ – АХ IV курс

ГУТГААР БАЙР
Д.Лхагва-Очир, А.Мөнх-Эрдэнэ, Компанийг орлогын хандлагаар үнэлэх нь, МУИС, Бизнесийн сургууль, IV курс

ТУСГАЙ БАЙР
Д.Ханджав, Дижитал мөнгө, криптовалютыг үнэлэх хэрэгцээ, шаардлага, ШУТИС, БУХС, Санхүүгийн менежмент, IV курс

Судлаач ангилалд:
ТЭРГҮҮН БАЙР
Б.Хүрэлбаатар, Газар чөлөөлөлтын нөхөн олговрын өртгийн шинжилгээ, МУИС, Бизнесийн Сургууль, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, багш

ДЭД БАЙР
Д.Лхагвадулам, Арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх зарим арга зам, Транс банк, эрсдлийн шинжээч

ГУТГААР БАЙР
П.Болормаа, Б.Алтангэрэл, Оюуны өмч ба биет бус хөрөнгийн Үнэлгээ ба хэрэглээ, “Атен” ХХК-ийн дэд захирал, МУИС, Бизнесийн сургууль, Магистрант

ТУСГАЙ БАЙР
А.Энхсүрэн, Үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх зарим асуудалд, ШУТИС, БАТС, докторант

ЭШБХ-г санаачилж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон Дельтамон ХХК болон нийт оролцогчидодоо талархал илэрхийлье.

Зохион байгуулах комисс
2018.05.04