ҮНЭЛГЭЭЧИН, ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!! МЭДЭЭЛЛЙН САНД МАТЕРИАЛАА 9-Р САРЫН 17-НЫ ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН 1-Р ШАТ БОЛЛОО


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН 1-Р ШАТ БОЛЛОО


“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт
ЭШБХ-ын 1-р шатны шалгаруулалт 2018 оны 04-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн БУХС дээр боллоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын 1-р шатны шүүгчээр Б.Сайнжаргал, Ж.Үхэртар, Д.Алтанцэцэг, Ө.Эрдэнэбаяр, Д.Энхтайван нар ажиллаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Уг эрдэм шинжилгээний хурлын 1-р шатанд оюутан болон судлаачийн ангилалд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл ирснээс дараах оюутан, судлаачид шалгарч, 2018 оны 05-р сарын 04 нд болох 2-р шатны шалгаруулалтанд илтгэлээ хэлэлцүүлнэ.

Оюутан ангилалд:
1. Э.Солонго, Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санд Олон улсын практик аргачлалыг тусгах нь,
2. Б.Амгалан, Xувьцааны үнийн хөөсрөлтийг санхүүгийн болон санхүүгийн бус аргаар үнэлэх нь,
3. Г.Бямбасүрэн, Б.Номиндарь, Компаний үнэлгээнд EVA аргыг ашиглах нь,
4. Д.Ханджав, Дижитал мөнгө, криптовалютыг үнэлэх хэрэгцээ, шаардлага,
5. Э.Ундрах, Автомашины хохирлын үнэлгээнд тулгамдаж буй асуудал,
6. Д.Лхагва-Очир, А.Мөнх-Эрдэнэ, Компанийг орлогын хандлагаар үнэлэх нь.

Судлаач ангилалд:
1. Д.Лхагвадулам, Арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх зарим арга зам,
2. Б. Дэлгэр, С.Шүрэнцэцэг, Улсын секторын хөрөнгийн дахин үнэлгээний онол, арга зүй,
3. А.Энхсүрэн, Үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх зарим асуудалд,
4. Б.Хүрэлбаатар, Газар чөлөөлөлтын нөхөн олговрын өртгийн шинжилгээ,
5. Б.Алтангэрэл, П.Болормаа, Оюуны өмч ба биет бус хөрөнгийн Үнэлгээ ба хэрэглээ.

2-р шатанд шалгарсан оюутан, судлаачиддаа амжилт хүсье.

Зохион байгуулах комисс
2018.04.25