Үнэлгээчдийн Анхааралд: 2017 оны Ёс Зүйн тайлан ба Ажлын тайлангаа ирүүлээгүй үнэлгээчдийн үүргийн биелэлт буурч тооцогдохыг анхааралдаа авна уу. МХХ


 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗАРЛАГДЛАА


“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”
сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын үүсч хөгжсөний 20 жил, Хөрөнгийн үнэлгээний анхны компани болох “Дельтамон” ХХК-ний 25 жилийн ойн хүрээнд Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Доржсүрэн багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 05 дүгээр сарын 04-ны өдрийн 12 цагаас ШУТИС-ийн БХУС /хуучнаар КТМС/-ийн 205 тоот танхимд болно.
Нэг. Зорилго
Энэхүү хурал нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач, оюутан, үнэлгээчдийн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хэлэлцэн, үр дүнгээ нийтэд түгээхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ, чиглэл
Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын бакалавр зэргийн сургалтын хөтөлбөрөөр суралцагч оюутнууд, мөн магистрант, докторант оюутнууд, үнэлгээний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж буй судлаачид, хөрөнгийн үнэлгээчид хамрагдана.
Гурав. Хамрах сэдэв
• Үнэлгээний салбарын эрх зүйн орчин
• Үнэлгээний арга, аргачлалын асуудал
• Хөрөнгө, өмчийн төрлийн үнэлгээ /Хөрөнгийн үнэлгээний ямар ч төрлөөр/
• Олон улсын үнэлгээний туршлага
• Үнэлгээний зах зээл, зохицуулах болон мэргэжлийн байгууллага, үнэлгээчлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд

Гурав. Ерөнхий шаардлага
• Бүтээл нь хөрөнгийн үнэлгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлага, тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
• Хэрэв багаар ажилласан бол нэг багт хоёроос ихгүй оюутан, судлаач байна.
• Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
o Илтгэлийн нэр
o Зохиогчийн овог нэр /6х4 хэмжээтэй цээж зураг хавсаргах/
o Сургууль эсвэл компаний нэр
o Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
o Удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
o Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүллэг бичих зааврын (http://must.edu.mn/mn/b3m668//) дагуу боловсруулсан байна

Дөрөв. Хурлын зохион байгуулалт
• Оролцогчид мэдүүлгээ 2018 оны 4-р сарын 15-ны дотор sarantuya.m@must.edu.mn имэйл хаягаар илгээнэ.
• Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2018 оны 4-р сарын 24-ны Мягмар гарагийн 18.00 цаг хүртэл ШУТИС, БУХС-ийн 309 тоотод хүлээн авна.

Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай зохион байгуулагдана.
• Хуралд ирүүлсэн бүх илтгэлүүд нь ном болон хэвлэгдэнэ.
• 1-р шат: Шалгаруулалтын Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2018 оны 04-р сарын 25-ны Лхагва гарагт зохион байгуулна. Ирүүлсэн илтгэлүүдтэй танилцан шилдэг 20 илтгэлийг сонгон шалгаруулна.
• 2-р шат: Шилдэг илтгэлүүдийн эцсийн шалгаруулалт 2018 оны 05-р сарын 04-ны 12 цагаас ШУТИС-ийн БУХС-ийн 205 тоот танхимд болно.

Шагнал, урамшуулал
Оюутнууд:
1-р байр: 500,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
2-р байр: 350,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
3-р байр: 200,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
Тусгай шагнал 100,000 төгрөг.
Судлаач:
1-р байр: 700,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
2-р байр: 500,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
3-р байр: 300,000 төгрөг, өргөмжлөл /хөрөнгийн үнэлгээний ном, гарын авлага, сэтгүүл/
Тусгай шагнал 150,000 төгрөг.

Холбоо барих хаяг:
Дельтамон ХХК, захирал Д.Энхтайван, утас: 99050184
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, утас: 99838300, 99051017
ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар 309 тоот өрөө, 99089817, 88020751

Уралдааныг зохион байгуулагчид
• Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт
• Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль
• Дельтамон ХХК

Ерөнхий ивээн тэтгэгч:
Дельтамон ХХК

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗАРЛАГДЛАА