Үнэлгээчдийн Анхааралд: 2017 оны Ёс Зүйн тайлан ба Ажлын тайлангаа ирүүлээгүй үнэлгээчдийн үүргийн биелэлт буурч тооцогдохыг анхааралдаа авна уу. МХХ


 ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10.00-13.00 цагийн хооронд ММҮИ-ийн байранд "ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ" хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт:
- Оюуны өмчийн үнэлгээний эрх зүйн орчин
- Оюуны өмчийн төрөл, үнэлгээ хийхэд тавигдаж буй шаардлагууд
- Манай орны нөхцөлд Оюуны өмчийн үнэлгээг хийхэд гарах Гажих Нөхцөл
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад зайлшгүй шаардлагатай хууль оруулах санал

Тэргүүлэх, мэргэшсэн үнэлгээчдийг идэвхитэй оролцохыг урьж байна. Та бүхэн Оюуны өмчийн үнэлгээг хэрхэн хийж байгаа талаар, ямар аргуудыг ямар байдлаар хэрэглэдэг болох, Ямар асуудлууд тулгамдаж буй талаар өөрсийн санал бодлоо хэлэлцүүлэг болохоос өмнө ENKHBOLD.B@MICA.MN цахим хаягаар ирүүлж болно. Ирүүлсэн мэдээллийн эх сурвалжийг нууцлах тул санаа зовохгүйгээр мэдээллээ ирүүлнэ үү, Таны ирүүлсэн мэдээлэл нь үнэлгээний байдлыг бодитойгоор дүгнэхэд үнэтэй хувь нэмэртэй гэдгийг анхаараарай.

Жич:
* Хуулийн төслийг Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын фэйсбүүк групп дотроос татаж авна уу.
* Анхан шатны сургалтын ээлжит хичээл 14 цагаас эхлэх тул өглөө цагтаа цугларч, ажил хэрэгч байдлаар өөрсдийнхөө саналын хэвлэн ирж оролцохыг хүсье.
* Хэлэлцүүлгийн талаарх Мэдээллийн дэлгэрэнгүйг Институтын ажлын албанаас тодруулах боломжтой


ММҮИ. Ажлын алба