Үнэлгээчдийн Анхааралд: Ёс зүйн дүрмийн 3.5.2-т заасны дагуу 2017 оны Ёс Зүйн тайлан, ажлын тайланг 2-р сарын 10-ны дотор ирүүлэх, гишүүний татварын тооцоог 2-р сарын 10-ны дотор барагдуулсан байхыг анхаарна уу. МХХ


 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

"Бизнесийн үнэлгээний Орлогын хандлагын тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд ШУТИС-ийн БАТС-ийн Докторант Л.Гүнжаргалын судалгааны ажлын хэлэлцүүлгийг ММҮИ, ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургуультай хамтран зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлгийн үеээр Бизнесийн үнэлгээг Орлогын хандлагаар хийхэд тулгамдаж буй асуудал болох Прогнозын хугацааны дараах өсөлтийн хувийг, Гордоны загварт Өсөлтийн хувийг хэрхэн тооцож болох, Олон улсад Өсөлтийн хувийг хэдээр авдаг, Монгол улсад бизнесийн салбарт хийсэн судалгаанаас үндэслэн хэдээр авч болох зэрэг судлаачийн эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, санал бодлоо солилцох боломжтой юм.

Хэлэлцүүлгийг ММҮИ-ийн байранд 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулна.

Үнэлгээчид уг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно уу, хэрэгтэй мэдээллийг авах боломжийг бид Танд олгож байна.

Төлбөр: үнэгүй

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 14193, Их Сургуулийн гудамж-32/1 AB Center-ийн байр /Хүнсний 4-р дэлгүүрийн ард/, 6-р давхар № 605 тоот
Утас: 70110424


ММҮИ Ажлын алба

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО