Үнэлгээчдийн Анхааралд: Ёс зүйн дүрмийн 3.5.2-т заасны дагуу 2017 оны Ёс Зүйн тайлан, ажлын тайланг 2-р сарын 10-ны дотор ирүүлэх, гишүүний татварын тооцоог 2-р сарын 10-ны дотор барагдуулсан байхыг анхаарна уу. МХХ


 НОМ БҮТЭЭЖ БАЙНА


ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллага Монгол улсад бий болсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол улс дахь Хөрөнгийн үнэлгээний үүсэл, хөгжил, түүхийг харуулсан НОМ бүтээх ажил ММҮИ-д ид өрнөж байна.

Иймд тухайн цаг үед хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллаж байсан хүмүүсээс Үнэлгээчдийн Холбоо, МОНМҮН, ХҮМҮН зэрэг мэргэжлийн байгууллагын түүхэн үйл явдлын дурсамж, баримтат фото зураг, видео бичлэг, тухайн цаг үед олгогдож байсан гэрчилгээ, өргөмжлөл, явуулж байсан үнэлгээний сургалтын талаар гэх мэт баримт материал, дурсамж, дурдатгалыг хүлээн авч байгаа тул, Хэрвээ танд холбоотой материал байгаа бол Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн институтын байранд биеээр авчрах, эсвэл өндөр нягтралтайгаар сканнердан файлаар авчрах, эсвэл EQU123_EQU@YAHOO.COM, MICA5599@GMAIL.COM имэйл хаягаар 2-р сарын 10-ны дотор илгээнэ үү.

Материалд тавигдах шаардлага:
- фото зураг, сканердсан гэрчилгээ нягтрал сайтай байх,
- дурсамж, дурдатгалд бичигдсэн мэдээлэл үндэслэлтэй, дурдагдсан хүний овог нэр, тухайн үеийн албан тушаал тодорхой байх, үйл явдал болсон цаг хугацаа тодорхой байх,
- видео бичлэг, гэрчилгээ, сертификат, өдөр тутмын сонинд нийтлэгдсэн сонингийн хайчилбар, г.м.

Таны илгээсэн материал нь Монгол улсад Хөрөнгийн үнэлгээний салбарын үүсэл, хөгжлийн түүхийн бодитой, үнэн зөвөөр бичихэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

ММҮИ, Ажлын алба

Хаяг:
ММҮИ-ийн байр, Сүхбаатар дүүрэг, 14193, Их Сургуулийн гудамж-32/1
AB Center-ийн байр /Хүнсний 4-р дэлгүүрийн ард/, 6-р давхар № 605 тоот

Холбоо барих утас: 70110424