Үнэлгээчдийн Анхааралд: Ёс зүйн дүрмийн 3.5.2-т заасны дагуу 2017 оны Ёс Зүйн тайлан, ажлын тайланг 2-р сарын 10-ны дотор ирүүлэх, гишүүний татварын тооцоог 2-р сарын 10-ны дотор барагдуулсан байхыг анхаарна уу. МХХ


 ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД !!!


ҮЗЛЭГ, ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16.1, 26.1.3, Институтын дүрмийн 3.1.3, 3.1.10, 10.5.7 дахь заалтыг үндэслэн Үнэлгээчдийн ажлын байрны үзлэг, архивлалт, Үнэлгээчдийн Ёс зүйн дүрмийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах зорилгоор ММҮИ-ийн Гүйцэтгэх Захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18/1 тоот тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг, ажлын удирдамжийг батласан.

Уг үзлэг, шалгалтын үеээр үнэлгээчдийн ажлын байрны үзлэг, архивлалт, ёс зүйн дүрмийн биелэлтийн хэрэгжилтийн байдлыг газар дээрх үзлэгийг явуулахын зэрэгцээ, санал асуулгаар үнэлгээчдэд тулгарч буй асуудлууд, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль оруулах өөрчлөлтийн талаар санал асуулгыг авч, шаардлагатай зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллана.

Үнэлгээчид дараах материал, маягтыг татаж аваад, бөглөн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны дотор ММҮИ-д mica5599@gmail.com имэйлээр ирүүлэх шаардлагатай.
Ажлын хэсэг ирүүлсэн мэдээллийг нэгтгэн 01 дүгээр сарын 29-нөөс 2-р сарын 26-ны өдрийн хооронд хуваарийн дагуу ажлын байрны үзлэг, шалгалтыг хэрэгжүүлнэ.

ТАТАЖ АВАХ МАЯГТУУД:
1. Маягт 1. Ажлын тайлан татах
2. Маягт 2. Гишүүнээр элсэх Өргөдөл татах
3. Санал асуулга татах

Дэлгэрэнгүй бүртгэлээ ирүүлээгүй, шинэчлээгүй үнэлгээчид Дэлгэрэнгүй бүртгэлээ маягтын дагуу шинэчлэнэ. Татах Өмнө нь шинэчлэн ирүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй, өөрчлөлтийн мэдээллийг ирүүлэхэд хангалттай.

Үзлэг, шалгалтын ажилтай холбоотой мэдээллийг ММҮИ-ийн Ажлын албаас тодруулах боломжтой.

ММҮИ-ийн байр, Сүхбаатар дүүрэг, 14193, Их Сургуулийн гудамж-32/1
AB Center-ийн байр /Хүнсний 4-р дэлгүүрийн ард/, 6-р давхар № 605 тоот

Холбоо барих утас: 70110424

ММҮИ Ажлын алба