Үнэлгээчдийн Анхааралд: Ёс зүйн дүрмийн 3.5.2-т заасны дагуу 2017 оны Ёс Зүйн тайлан, ажлын тайланг 2-р сарын 10-ны дотор ирүүлэх, гишүүний татварын тооцоог 2-р сарын 10-ны дотор барагдуулсан байхыг анхаарна уу. МХХ


 ТАТВАРЫН ЗОРИУЛАЛТААР, ТАТВАРЫН ХӨНГӨЛТИЙН ЗОРИЛГООР ГҮЙЦЭТГЭХ ҮНЭЛГЭЭ, ПРАКТИК-ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ


МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДЭД ЗОРИУЛСАН ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ

2018 оны 01-р сарын 19-20-ны өдрүүдэд Үнэлгээчдэд зориулсан Татварын зориулалттай үнэлгээ, Татварын хөнгөлөлттэй холбоотой үнэлгээг хэрхэн гүйцэтгэх, нэгдсэн арга зүйгээр хангах, Татварын зориулалттай үнэлгээг гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээл, өнгөрсөн хугацаанд үнэлгээчдийн гүйцэтгэсэн Татварын зориулалттай үнэлгээний тайлангуудад хийгдсэн дүн шинжилгээ, ПРАКТИК-ДАДЛАГА хосолсон 2 хоногийн сургалтыг явуулах гэж байна.

Сургалт 19, 20-ны өдрүүдэд 09:00-13:00, 14:00-17:00 цагийн хооронд явагдана. Цайны завсарлага дунд нь 10 минут, өдрийн цайны завсарлага 1 цаг байна.
Сургалтын Хөтөлбөр:
19-ны өдөр
09:00-11:00 цаг Татварын зориулалттай үнэлгээ /онол/
11:10-13:00 цаг ММҮИ-ийн Ажлын хэсгийн боловсруулсан Татварын зориулалттай үнэлгээний аргачлал
14:00-15:30 цаг Үнэлгээний тайлангийн шинжилгээ, Татварын зориулалттай үнэлгээг гүйцэтгэхдээ гаргадаг нийтлэг алдаа дутагдлууд
15:40-17:00 цаг Татварын зориулалттай үнэлгээний дадлага
Үнэлгээчдийг хэдэн багт хуваана, Татварын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийнэ.
Багууд гэртээ үнэлгээний тооцоолол боловсруулах, үнэлгээний тайлан бичиж маргааш өглөө бэлтгэн ирнэ.

20-ны өдөр
09:00-11:00 цаг Үнэлгээний тооцоолол, тайлангаа танилцуулна, санал солилцоно, хэлэлцүүлнэ.
11:10-13:00 цаг Үнэлгээний тооцоолол, тайлангаа танилцуулна, санал солилцоно, хэлэлцүүлнэ.
14:00-15:30 цаг Үнэлгээний тооцоолол, тайлангаа танилцуулна, санал солилцоно, хэлэлцүүлнэ.
15:40-17:00 цаг Сургалтыг дүгнэх, чөлөөт ярилцлага.

Сургалтын төлбөр 100,000 төгрөг.

Үнэлгээчид тус сургалтандаа ИДЭВХИТЭЙ хамрагдана уу.

Сургалт болох газар:
ММҮИ-ийн байр, Сүхбаатар дүүрэг, 14193, Их Сургуулийн гудамж-32/1
AB Center-ийн байр /Хүнсний 4-р дэлгүүрийн ард/, 6-р давхар № 605 тоот

Холбоо барих утас: 70110424

Вэб сайт: http:\\www.mica.mn
И-Мэйл: mica@mica.mn, mica5599@gmail.com

Мэргэжлийн Хариуцлагын хороо, Сургалтын алба