Үнэлгээчдийн Анхааралд: Ёс зүйн дүрмийн 3.5.2-т заасны дагуу 2017 оны Ёс Зүйн тайлан, ажлын тайланг 2-р сарын 10-ны дотор ирүүлэх, гишүүний татварын тооцоог 2-р сарын 10-ны дотор барагдуулсан байхыг анхаарна уу. МХХ


 ТАЛАРХАЛ


ТАЛАРХАЛ

Монгол Улсын иргэн М.Гэндэндагий охиноос ММҮИ-д хандан манай гишүүн үнэлгээчин Д.Отгонцагааны талаар, түүний сэтгэлийн ач тусад ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүсэн хандсан юм. Уг хүсэлтийг бүрэн эхээр нь доор нийтлэв.

ММҮИ-ийн зүгээс ГИШҮҮН ҮНЭЛГЭЭЧИД маань бид зөвхөн хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг л үзүүлэхээс гадна, ялангуяа үнэлгээчин Д.Отгонцагаан шиг нийгэмд чиглэсэн сайн дурын, сайхан сэтгэлийн үйл ажиллагаа явуулж, бусдад туслах, нийгэмд чиглэсэн ажлуудыг хийж байгаад нь, цаашид улам ихийг бүтээх чин хүсэл эрмэлзлийг тээн ажиллаж байгаад нь мөн ТАЛАРХАЛ илэрхийлэн, ажил үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

ММҮИ

М.Гэндэндагий охины талархалын үг

“МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ИНСТИТУТ”-д

ТАЛАРХАЛ

Миний бие Мягмарсүрэн овогтой Гэндэндагий нь 1993 онд төрсөн. Ам бүл 3. 2 дүүгийн хамт амьдардаг. 2 дүү маань Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуульд 12,9-р ангид тус тус суралцдаг. Аав маань өвчний улмаас 2015 онд өөд болсон. Аавыгаа өөд болсоноос хойш бид 3 авга ахынхаа байшинд амьдардаг байсан.
2017 оны 8 сард Отгонцагаан эгч маань бид 3-т үнэхээр их тусалж, маш гоё байшинтай болгож өгсөнд үнэхээр их талархаж бас цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтын дээдийг хүсэн ерөөж 2 дүүгийнхээ өмнөөс болон хувиасаа маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Ийм мундаг сайхан сэтгэлтэй эгч бидний амьдралд таарсанд үнэхээр их талархаж байна.

ТАЛАРХАЛ
ТАЛАРХАЛ
ТАЛАРХАЛ