Анхан шатны сургалтанд бүртгүүлэгсдийн анхааралд!!! 11-р сарын 2-ны өдрийн сургалт Сонгон шалгаруулалтын арга хэмжээтэй давхацсан тул цуцлагдсан болно. ММҮИ


 ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАНА


ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хөрөнгийн үнэлгээний тухай Монгол улсын хуулийн 18 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журмын хоёрдугаар зүйлд заасан дагуу хөрөнгийн үнэлгээчинг сонгон шалгаруулж, эрх олгох ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 16,17 -ны өдрүүдэд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавигдах шаардлагууд:
1. Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой;
2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
3. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зохих дадлага туршлагатай;
4. Баталсан жишиг хөтөлбөрийн дагуу эрх бүхий байгууллагаас явуулсан хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдан гэрчилгээ авсан ;
Хөрөнгийн үнэлгээний сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2017 оны 11 дүгээр сарын 06,07,08,09,10 -ны өдрүүдэд 10:00 - 18:00 цагын хооронд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт дээр ирж бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлсэн байна.
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл ;
2. Монгол улсын иргэний үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох баримт бичиг, түүний хуулбар; / Эх хувь/
3. Боловсролын диплом, түүний хуулбар; /Эх хувь/ - / Нотариатаар гэрчлүүлсэн /
4. Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар; /Эх хувь / - / Нотариатаар гэрчлүүлсэн /
5. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцсон, хөрөнгө үнэлгээний дадлага туршлагатай гэдгийг нотолсон тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах журмын 2.1.6-д заасан нотлох баримт бичиг ; Сүүлийн 3 жилийн тайлан
6. Хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдсаныг нотолсон гэрчилгээ, түүний хуулбар;
/Эх хувь /
7. Бүртгэлийн хураамж – ХХБанк / 404198668 /
8. Цээж зураг 2ш
9. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болон бүртгэх ажиллагааг дараахь хаягаар хийнэ.
Хөрөнгийн үнэлгээний сонгон шалгаруулалтын комисс
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, AB центр 6-р давхар 605 тоот Утас : 99838300; 70110424 вэб сайт : www.mica.mn