ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! Ажлын тайлан, ёс зүйн тайлангаа 2 сарын 10-ны дотор ирүүлнэ үү

 ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ГХГЗЗГ-ын захиалгаар 2016 оны 3-7 сард газрын үнэлгээний аргачлал, газрын үнэлгээний стандарт боловсруулах ажлууд хийгдсэн. Уг стандарт, аргачлалыг 2016 онд 2 удаагийн хэлэлцүүлгийг хийж байсан. Энэ удаагийн 3 дахь хэлэлцүүлэгт Тэргүүлэх үнэлгээчин, ажлын хэсгийн ахлагч Б.Энхболд нь аргачлалын дагуу хийгдсэн туршилтын үр дүнгийн талаар, аргачлалд оруулах зарим сайжруулалтын талаар илтгэж, хэлэлцүүлэгт оролцсон Тэргүүлэх үнэлгээчид, мэргэшсэн үнэлгээчид, бусад хүмүүс чөлөөтэй саналаа солилцох замаар идэвхитэй, амжилттай явагдав.

Газрын үнэлгээний стандарт, газрын үнэлгээний аргачлал, үнэлгээ хий аргууд нь тодорхой, журамтай болсноор газрын үнэлгээг хийхтэй холбоотой үнэлгээчдэд тулгарч буй асуудлууд бүрэн шийдвэрлэгдэх юм.

Иргэд, байгууллага, хэрэглэгчдэд мөн адил ямар стандарт, аргаар өөрсдийнх нь өмчлөлд буй, эзэмшилд буй газрыг хэрхэн үнэлээд байна, зөв үнэлж байна уу гэдгийг хянах, мэдэж авах бололцоотой болох юм.

Энэхүү аргачлалыг турших ажилд оролцсон, үр дүнгээ, санал зөвлөмжөө ирүүлсэн үнэлгээчиддээ баярлаж талархаж байгааг илэрхийлье. Ажилд нь амжилтыг хүсэн ерөөе.

ММҮИ Ажлын алба