Анхан шатны сургалтанд бүртгүүлэгсдийн анхааралд!!! 11-р сарын 2-ны өдрийн сургалт Сонгон шалгаруулалтын арга хэмжээтэй давхацсан тул цуцлагдсан болно. ММҮИ


 ММҮИ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА БОЛОХЫН АЧ ХОЛБОГДОЛ


ММҮИ-ийн гишүүн байгууллага болохын ач холбогдол.

Үнэлгээчид өөрөө ММҮИ-ийн байхаас гадна байгууллагаараа гишүүн болох боломжтой. Одоогоор 10 гаруй компани гишүүнээр элссэн. Бид гишүүн байгууллагадаа чиглэсэн дараах үйлчилгээ үзүүлнэ.
1. ММҮИ-д хандаж үнэлгээ хийлгүүлэх хувь хүн, байгууллагыг зуучлах. Гишүүн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ажиллаж буй үнэлгээчдийн ур чадвар, туршлага, үнэлгээ хийх хөрөнгийн зориулалт, цар хүрээ зэргээс хамаарч гишүүн байгууллагад зуучлах.
2. Гишүүн байгууллагын үнэлгээчдэд шаардлагатай бол арга зүйн туслалцаа үзүүлэх. Заавар, зөвлөгөө өгөх.
3. Бусад хөнгөлөлт, урамшуулал /зарим сургалтад хөнгөлөлт үзүүлэх, ном сурах бичиг, гарын авлага, сэтгүүл зэргийг хөнгөлөлттэй үнээр зарах гэх мэт/

Гэхдээ эдгээрийг гишүүн байгууллагын болон үнэлгээчдийн тухайн жилийн болон өмнөх жилүүдийн татварын өргүй нөхцөлд эдлүүлнэ.

ММҮИ-ийн зүгээс бүх гишүүдэд ижил тэгш үйлчлэх үүднээс институтээр дамжуулан үнэлгээний ажил олсон гишүүн байгууллагуудаа нээлттэй зарлаж байх болно. Энэ нь гишүүн байгууллагууддаа ижил тэгш үйлчлэх, нээлттэй ил тод байх боломжийг нэмэгдүүлнэ.

ММҮИ